
Монголдоо охидын анхны хамтлаг болж нэг хэсэгтээ л залуусыг байлдан дагуулж явсан хамтлаг бол “Spike”. Гэвч тэд уран бүтээлийнхээ ид оргил үедээ тарж нам гүм болон бүгд айл гэрийн эзэгтэй болсон. Харин урлагтаа үнэнч үлдэж саяхныг хүртэл уран бүтээлээ туурвиж явсан Р.Номин-Эрдэнэ бас л ээж болж чимээгүй болсон.
Гэвч дуучин бүсгүй маань гэрийн эзэгтэйн ажлаасаа хөндийрч уран бүтээлдээ эргән оржээ. Тэрбээр Камертон хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ болон Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав нартай хамтарч шинэ уран бүтээлээ хийж байгаа бөгөөд удахгүй цомог нь бэлэн болох юм байна.
А.Зул