Хакухо өнөөдөр Котошогикүтэй барилдана

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Хакухо өнөөдөр Котошогикүтэй барилдана

Кюүшю башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд Кисэносатод ёрикири мэхээр ялагдаж, сумогийн түүхэн дэх дээд амжилтыг эвдэх боломжгүй болсон их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр болох башёгийн гурав дахь өдрийн барилдаанд баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Котошогикүтэй барилдахаар оноолт таарчээ. Харин эхний хоёр өдрийн барилдаанд дараалан өвдөг шороодоод буй озэки Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр зүүн жигүүрийн маэгашираг тэргүүлж буй Кисэносатотой барилдахаар болсон байна. Түүнчлэн Асасэкирюү Б.Дашням озэки Котоошютай, сэкиваки Какурюү М.Ананд комүсүби Арантай, Тамаваши Б.Мөнх-Оргил Котокасугатай барилдах бол Хакуба А.Өнөржаргал, Токүсэгава Б.Ганболд нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ. Манай бусад бөхчүүдийн тухайд Кёкүтэнхо Н.Цэвэгням Тоёоношиматай, Моконами Г.Базарсад Бушуяматай, Токитэнкү А.Хүчитбаатар Точинонадатай, Шотэнро Д.Нямсүрэн Гоэйдотой, харин Коорюү Э.Мөнх-Оргил Окиноумитай тус тус барилдана.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж