Түүнд хэлэхээс түгшиж байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Түүнд хэлэхээс түгшиж байна уу?

Хэн нэгэнд муу мэдээ дуулгана гэдэг хамгийн хэцүү даваа. Танд нэгэнт энэ даалгавар ноогдсон бол яах ч аргагүй. Гэхдээ түүнийг ганцаараа байхад нь гэрт нь тайван үед хэлэх хэрэгтэй. Ажил руугаа машинтай явж байх үед нь хэлж болохгүй. Хэрэв боломжтой бол орой хэлсэн нь дээр. Ингэснээр тухайн хүнд сэтгэл хөдлөлөө даван гарах боломж олгох юм. Өөр ямар ч арга байхгүй л биш бол утсаар ийм мэдээг дуулгах хэрэггүй. Е-мейл болон бусад шууд бус харилцааны хэлбэрийг ч зөвлөмөөргүй байна. Хэрэв танд дээрх шиг хүнд нөхцөл байдал үүсээд байгаа бол .

Муу зүйл болох гэж байгаад сэтгэл санааны бэлтгэлтэй бай. Мэдээж таны хэлэх гэж буй муу мэдээ хэн нэгний сэтгэлийг таныхаас илүү зовоох болно. Харин хэлсний дараах таагүй мэдрэмжийг сэтгэлдээ төсөөлсөн бол арай хөнгөрч мэдэх юм. Муу мэдээ дуулгах зайлшгүй шаардлагатай болдог туршлагатай  эмч нарт ч энэ үед өөрийгөө буруутай мэт санах тохиолдол байдаг.

Битүү санаа өг. Дараагийн алхам бол юу дуулгах гэж байгаагаа тойруу утгаар сануулах хэрэгтэй. Бөмбөг тэслэхийн өмнө түүнд амьсгаа авах боломж олго. Ямар ч гэсэн түс тас шууд хэлснээс арай дээр.

Энгийнээр ойлгуул. Аль болох товчхон оновчтой үгээр мэдээг дуулга. Сонсч хүлээж авч буй хүний хувьд энэ хором удаан хадгалагдах учир гэнэтийн цохилт товч, хурдан байх нь зүйтэй.

Тайвшруулж аргад.
Эцэст нь та зөвхөн мэдээ дамжуулагч байж болохгүй. Энэ тохиолдолд хүмүүст  тэсвэрлэшгүй санагдана. Хажууд нь байж зовлонгоос нь хуваалцаж, сэтгэлээрээ дэмж. Өгч чадахгүй зүйл амлах гэсний хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж