“Гуанжоу-2010”-т оролцох чөлөөтийн багийнхан

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

“Гуанжоу-2010”-т оролцох чөлөөтийн багийнхан

“Гуанжоу-2010” Азийн наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид өдгөө МҮОХ-ны Спорт, анагаах ухааны төвд байрлан, бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. Азийн наадмын хуваарь ёсоор чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 22-нд эхлэх ба 21-нд нийт тамирчдын жингийн үзлэг болно. Манай улсаас Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй долоо, эмэгтэй дөрөв, мөн хоёр шүүгч оролцох бөгөөд энэ сарын 20-нд хилийн дээс алхах аж.
“Гуанжоу-2010”-т оролцох чөлөөт бөхийн баг тамирчид:

Албан хүмүүс:
Багийн ахлагч – МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар
О.Баянмөнх

Дасгалжуулагчид:
Ахлах дасгалжуулагч – Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном
Спортын мастер Ц.Баярсайхан
Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар
Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин

Шүүгчид:
Гавьяат дасгалжуулагч, олимпийн шүүгч, шүүгчийн зөвлөлийн дарга А.Басхүү
ОУ-ын I зэрэглэлийн шүүгч, нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр

Эрэгтэй тамирчид:
55 кг – ОУХМ Б.Цогтбаатар
60 кг – ОУХМ Г.Мандахнаран
66 кг – ОУХМ П.Өнөрбат
74 кг – ОУХМ Д.Гомбодорж
84 кг – СМ П.Өсөхбаатар
96 кг – СМ Ч.Батчулуун
120 кг – ОУХМ Ж.Чулуунбат

Эмэгтэй тамирчид:
48 кг – МУГТ Ц.Энхжаргал
55 кг – ОУХМ Б.Номин-Эрдэнэ
63 кг – ОУХМ О.Насанбурмаа
72 кг – ОУХМ Г.Наранчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж