Британийн хос суллагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Британийн хос суллагдлаа

Далайн дээрэмчдэд бүтэн жил барьцаалагдсан Британийн хос суллагджээ. Паул болон Рэчл Чандлер нар нь 2009 оны 10 дугаар сарын 23-нд Сицилийн арлаас Танзан руу өөрсдийн дарвуулт онгоцоор хөдлөөд удалгүй хулгайлагдсан байна.
Дээрэмчдэд өөрсдийн байдлыг ойлгуулахад хамгийн бэрх байсан ба тэдний төлөө чадах бүхнээ хийсэн бүх хүмүүст талархаж байгаагаа эхнэр нөхөр хоёр илэрхийлжээ.Сомалийн нутгийн иргэдийн хэлж байгаагаар тэд барьцаа болгож 750.000 ам.долларыг төлжээ. Хосууд маш их ядарч туйлдсан ч биеийн байдал нь хэвийн, сайн байгаа аж. Британийн Ерөнхий сайдын мэдэгдэлд “Тэд удаан хугацааны турш барьцаанд байсан ч азаар үүгээр эцэс боллоо. Би Чандлерийн гэр бүлийн хэрэгт байнга анхаарал хандуулж байсан. Тэднийг эсэн мэнд авчирахын төлөө хичээж ажилласан бүх хүнд талархал илэрхийлмээр байна” гэсэн байна.

Өнгөрсөн жил Паул Чандлерийн амь гуйсан хоёр минутын видео бичлэгийг Британийн дөрөвдүгээр сувгаар дамжуулж байсан. Бичлэгт барьцаалагчид тэднээс барьцаа болгож долоон сая ам.доллар нэхэж байгааг хэлж байжээ.

Өнгөрсөн жил Британийн албаны хүмүүс хүссэн мөнгийг өгөхөөс татгалзсан бөгөөд хэрэв өгвөл хүн барьцаалах хэрэг улам даамжирна гэж үзсэн байна.

Тэдний барьцааны мөнгийг хэн төлсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд Сомали арлын иргэд Англи улсыг хандив цуглуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгдсэн байна.   

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж