Эрэгтэй волейболчид Туркменистаны багийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Эрэгтэй волейболчид Туркменистаны багийг хожлоо

Азийн наадмын волейболын эрэгтэйчүүдийн төрөлд С хэсэгт Туркменистан, Иран, Саудын Араб болон Индонезийн багийн хамт өрсөлдөж буй Монголын шигшээ багийн тамирчид өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо хийж, Туркменистаны багийг 3:0 (25-19; 25-21; 25-23) харьцаатай буулган авчээ. Азийн наадмын эхний өдөр нээлтийн тоглолтоо хийж, Ираны багт 3:0 харьцаатай ялагдсан манай баг тамирчид маргааш 20.00 цагаас Саудын Арабын багтай тоглох бол хэсгийн сүүлийн тоглолтоо 17-ны өдөр Индонезийн багтай хийх юм.

Харин эмэгтэй волейболчдын тухайд А хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо 19-ний баасан гаригт Тайландын багтай хийнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж