А.Энхтуул гурав хожиж, хоёр тэнцээд байна

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

А.Энхтуул гурав хожиж, хоёр тэнцээд байна

“Гуанжоу-2010” Азийн XVI спортын их наадмын шатрын төрөлд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд хоёр, эмэгтэйчүүдийн төрөлд мөн шатарчин оюун ухаанаа сорьж байгаа билээ. Швейцарь системээр нийт есөн өрөг тоглохоос өнөөдөр шатарчид тав, зургаа, долдугаар өргийн тоглолтоо хийж байна. Гуанжоу хотын шатрын ордонд өдгөө долдугаар өргийн тоглолтууд үргэлжилсээр байна.

Зургаан өргийн дараах байдлаар ФМ Н.Баттулга гурав хожиж, гурав хожигдоод байгаа бол Б.Гүндаваа гурав хожиж, нэг тэнцэж, хоёр хожигдоод байна.

Харин эмэгтэйчүүдийн тухайд эмэгтэй их мастер Т.Батчимэг гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтой байгаа бол сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул таван тоглолт хийснээс гурав хожиж, хоёр тэнцэж, нэг ч хожигдолгүй Азийн наадмыг үргэлжлүүлж байна.

Шатрын тэмцээний найм болон есдүгээр өргийн тоглолтууд маргааш 15.00 цагаас эхэлж, аваргууд тодрох юм.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж