
“Sweetymotion” хамтлагийнхан энэ сарын 19, 20-нд бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэдний тоглолтод АНУ-ын мэргэжлийн хөгжимчид оролцох бөгөөд Монголоос гитарчин Өөжгий оролцох гэнэ. Б.Чинбат тоглолтын ерөнхий продюсерээр ажиллаж байгаа юм. Тоглолтын сюрпризийг задлахад АНУ-аас ирсэн хөгжимчид “Анхны алхам” киноны хөгжмийг тоглох гэнэ. Энэ талаараа Б.Чинбат “АНУ-аас ирсэн хөгжимчид монгол аялгууг тоглоно гэхээр сонин байгаа биз дээ. Задгай цагаан бүжиг гээд олон гэнэтийн бэлэг үзэгчдийн хүлээж байгаа. Тиймээс тоглолтыг ирж үзээрэй гэж хэлмээр байна” гэж байлаа.
М.Анир