М.Бундмаа мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

М.Бундмаа мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д аваргын алтан медалийн төлөө барилдсан М.Бундмаа Японы жүдоч Мисато Накамурад вазари үнэлгээгээр ялагдлаа. БНХАУ-ын бөх Хө Хунмейг ялснаар мөнгөн медалийн болзол хангасан манай бөх харамсалтай нь медалийн өнгө хувиргах барилдаанд ялалт байгуулж чадсангүй. Гэхдээ тэрбээр энэ удаагийн Азийн наадмаас Монгол Улсын анхны мөнгөн медалийн эзэн болж, “Доха-2006” Азийн наадамд гаргаж байсан амжилтаа давтан Азийн наадмаас хошой мөнгөн медаль хүртлээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж