Суурь металлын ханш унаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Суурь металлын ханш унаж байна

Хятадын мөнгөний хатуу бодлого, сул ам.доллараас ашиг олж байсан түгшүүр аажмаар намжиж, Баасан гаригт Лондонгийн металлын бирж дээр суурь металлын үнийн графикт өөрчлөлт орлоо гэсэн мэдээг Мичиганы Их сургуулиас өнөөдөр мэдэгдсэн байна.

Зургаан долоо хоногийн турш ханш нь хамгийн өндөр байсан ам.доллар өнөөдөр хасах баганад ортлоо унаж 1.3572 евротой тэнцэж ¾ центээр буусан байна. Сүүлийн өдрүүдэд Европын өрийн хямралаас болоод айдастай байсан хөрөнгө оруулагчдад ганцхан тогтвортой валют тусаллаа гэж бүсийн эдийн засгийн хямралыг намжаах Европын холбооны удирдлагууд мэдэгджээ.

Өмнөх улиралд хамгийн өндөр буюу нэг тонн нь 8.966 ам.долларт хүрч, саяхан 8.687 ам.доллар байсан зэсийн үнэ өнөө өглөө 8.575 ам.доллар болж 143 ам.доллараар буурчээ.

Хагас жилийн өмнө 2.550 ам.доллар хүрч байсан хөнгөн цагааны ханш пүрэв гаригаас эхлэн буурч 2.454 ам.доллар болж 4 доллараар буурсан байна.

Хар тугалга нэг тнн нь 60 ам.доллараар буурч 2.550 ам.доллар, харин цайр нэг тнн нь 86 ам.доллараар буурч 2.456 ам.доллар болжээ.

Долоо хоногийн дундуур 27.500 ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоогоод байсан никель болон цагаан тугалганы ханш мөн л унаж никель 350 ам.доллараар буурч 23.650 ам.доллар болсон бөгөөд цагаан тугалга 405 ам.доллараар буурч 26.595 ам.доллар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж