Хакухогийн рекорд амжилт талаар өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Хакухогийн рекорд амжилт талаар өнгөрлөө

Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшю башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Дараалан давсан давааныхаа тоогоор бүх цаг үеийн түүхэн амжилтын хоёрдугаарт эрэмбэлэгдээд байсан их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Кисэносатод ёрикири мэхээр өвдөг шороодсоноор их аваргын маань дараалсан давааны буухиа тасалдаж байна. Мэргэжлийн сумогийн домогт их аварга Футабаяма дараалан 69 давсан амжилтаар нэрээ мөнхөлсөн бол их аварга Хакухо кюүшю башёгийн эхний өдөр давснаар дараалсан 63 дахь даваагаа аваад байлаа. Харамсалтай нь өнөөдрийн барилдаанд өвдөг шороодсоноор 2010 оны нэгдүгээр сарын хацу башёгийн 14 дэх өдрөөс эхлэн нэг ч өвдөг шороодолгүй, дараалан 63 давсан их аваргын амжилт төгсгөл болж байна.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж