Монголын сагсчид Туркменистаны багийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид Туркменистаны багийг хожлоо

Гуанжоу хотноо Азийн наадамд оролцож
байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өчигдөр хэсэгт орох эрхийн
төлөө тоглолтоо Туркменистаны багтай хийж, ялалт байгууллаа. Монголын
багийн гарааны бүрэлдэхүүнд багийн ахлагч Ш.Сэдбазар, довтлогч
О.Ууганбаяр, төвийн тоглогч О.Сайнбаяр, хамгаалагчаар Г.Баттөр, М.Бадрах
нар гарчээ. Тоглолтын эхнээс л багууд тун хүчтэй өрсөлдөж, эхний хагас
46:46 харьцаатайгаар өндөрлөсөн байна. Харин хоёр дахь хагаст тоглолтын
төгсгөлийг сайн хийснийхээ ачаар Монголын шигшээ багийн тамирчид 90:85
харьцаагаар Туркменистаны багийг буулган авчээ. Тоглолтод манай багаас
Ш.Сэдбазар багаа манлайлж, 22 оноо, 9 удаагийн самбараас бөмбөг авалтаар
гүйцэтгэсэн бол Г.Ихбаяр 15, О.Ууганбаяр, М.Бадрах нар 14 оноог багтаа
нэмэрлэжээ. Ингэснээр манай шигшээ баг Азийн наадмын “Е” хэсэгт багтаж
Хятад, Узбекстан, Хойд болон Өмнөд Солонгос, Йорданы багуудтай тоглохоор
боллоо. Монголын сагсчид хэсгийн эхний тоглолтоо Хятадын багтай маргааш
орой 19.00 цагаас хийнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж