Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргилыг шүүнэ

Хөвсгөл аймагт найман настай охиныг өнгөрсөн гуравдугаар сард хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан 28 настай Н.Мөнх-Оргилыг энэ сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Уг шүүх хуралд улсын яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жадамба, шүүгчээр тус дүүргийн шүүгч Г.Буяннэмэх нар оролцох юм байна. Түүнд  эрүүгийн хуулийн 91.2, 126.3, 261 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэн  Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж  дуусаад долдугаар сарын 2-ний өдөр нийслэлийн Прокурорт шилжүүлж байв.  Дашрамд дурдахад сэжигтэн Н.Мөнх-Оргил нь Баянгол дүүрэгт  9-14 насны гурван охиныг  хүчирхийлсэн болохыг нь мөрдөн байцаагчид хөдөлшгүй баримтаар нотолсон гэж байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж