Биеийн тамирчин багш нар Тайванд мэргэжил дээшлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Биеийн тамирчин багш нар Тайванд мэргэжил дээшлүүлнэ

Монголын Оюутны спортын холбоо, Тайванийн Оюутны спортын холбоо мөн Тайпей хотын Биеийн тамирын их, дээд сургуулиудтай хамтран их, дээд сургууль, коллежийн удирдах ажилтнууд болон биеийн тамирын багш нарын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалтыг энэ сарын 21-30-ны өдрүүдэд Тайванийн Тайпей хотноо зохион байгуулах гэж байна. Сургалтыг онол, практик хослуулан явуулах бөгөөд Тайпей, Чинхуа хотын их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нартай уулзах, тухайн сургуулийн менежмент, үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага солилцох, оюутны хотхон, спортын барилга байгууламжийг үзэх өргөн цар хүрээтэй арга хэмжээг зохион байгуулах ажээ. Түүнчлэн амжилттай суралцагсдад мэргэжил дээшлүүлсэн сертификат олгох юм.

Монгол Улсаас энэхүү сургалтад МОСХ, МОХ, хөдөө, орон нутгийн болон нийслэлийн их, дээд сургууль, коллежийн удирдах ажилтнууд болон биеийн тамирын багш нар хамрагдах юм байна.

Дашрамд сонирхуулахад, сургалтын үеэр Тайваньд Олон улсын модон бөмбөгийн нээлттэй тэмцээн болох ба тус тэмцээнд манай зарим багш нар оролцох ажээ.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж