Өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани Төв аймгийн 16 сум, нийслэлийн зургаан дүүргийг цахилгаан эрчим хүчээр хангахаар тус компани өвлийн бэлтгэлээ бүрэн базаасан гэж мэдээлэв. 2010 онд кабелийн сувагчлал, шинэчлэлт, цахилгаан хангамж сайжруулахад Дэлхийн банк, улсын болон өөрийн хөрөнгөөс дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан юм байна. Харин 2011 онд улсын төсвийн хөрөнгө болох нэг тэрбум төгрөгөөр гэр хорооллын гэрэлгүй айл өрхийг цахилгаанаар хангах аж. Түүнчлэн Дэлхийн банктай 12.5 сая долларын хөрөнгө оруулахаар тохирчээ. Энэ мөнгөөр тэд 35кВ-ын дэд стан­цыг шинэчлэх, хуваарилах шинэ станц байгуулах, авто зам доогуур кабель хөндлөн сүвлэх төхөөрөмж оруулж ирэх зэ­рэгт зарцуулахаар төлөвлөсөн аж. 

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж