Т.Баттөгс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Т.Баттөгс хүрэл медаль хүртлээ

Азийн наадмаас Монголын баг тамирчид хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. Өчигдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Наранжаргал хүрэл медалийн эзэн болсон бол өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон Т.Баттөгс хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөх Ким Жан Дид цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон юм. Улмаар шийдвэрлэх барилдаанд Т.Баттөгс БНХАУ-ын бөх Жу Гуирунг ялснаар хүрэл медаль хүртлээ.

Одоо манай тамирчин М.Бундмаа 52 кг-ын жинд аваргын алтан медалийн төлөө Японы бөхтэй барилдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж