М.Бундмаа мөнгөн медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

М.Бундмаа мөнгөн медалийн болзол хангалаа

БНХАУ-ын өмнөд бүсийн Гуанжоу хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй Азийн XVI наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдаж буй дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа дөнгөж сая БНХАУ-ын жүдоч Хө Хунмейг цэвэр ялснаар аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. 2006 онд Катарын нийслэл Доха хотноо болсон Азийн XV наадмаас мөнгөн медаль хүртэж байсан ОУХМ М.Бундмаа ямартай ч мөнгөн медалийн болзол хангаад байна. Тэрбээр тун удахгүй аваргын алтан медалийн төлөө Японы тамирчин Мисато Накамуратай барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж