Хуурамч тоологчоос сэрэмжлээрэй

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Хуурамч тоологчоос сэрэмжлээрэй

Монгол орон даяар хүн ам, орон сууцны тооллого  эхлээд тав хонож байна. Улс орныг хамарсан энэхүү томоохон арга хэмжээний үеэр иргэд, албан байгууллагад санаатай болон санамсаргүй байдлаар гадны нөлөөлөл бий болохоос сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тооллогын комиссын гишүүдийн нэрийг барьсан, өөрийгөө тоологч хэмээн иргэдэд итгүүлж, гэр орон. албан тасалгаанд нь нэвтрэх, нэвтрэхийг завдах үл бүтэх этгээдүүдийн нөлөөлөлд өртөж болзошгүй. Мөн бага насны хүүхдүүд, өндөр настнаа хараа хяналтгүй орхихгүй байх, танихгүй хүн, албан ёсны тоологч гэсэн таних тэмдэггүй, үнэмлэхгүй иргэдэд хаалгаа тайлж өгөхгүй байх  нь иргэн та болон таны гэр бүлийг гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах хамгийн зөв гарц гэдгийг анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж