Мөрдөн байцаагчдын сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Мөрдөн байцаагчдын сургалт боллоо

Улсын мөрдөн байцаах газраас орон нутагт мөрдөн байцаагчдын нэгдсэн сургалтыг бүсчлэн зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд энэ сарын 12-14-нд Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ аймаг болон Зүүнхараагийн мөрдөн байцаах тасгийн удирдлагуудын нэгдсэн сургалт Дархан-Уул аймагт  болжээ. Уг сургалтыг Улсын мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр удирдан явуулсан аж. Сургалтаар мөрдөн байцаагчдын мэргэжлийн ур чадвар, гэмт хэргийн илрүүлэлт, тус албаны үйл ажиллагааны стандартын хэм хэмжээ болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааны үр дүн зэрэг олон асуудлыг хөндөн тавьж,  хэлэлцсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж