Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Т.Баттөгс ялагдлаа

Гуанжоу хотноо Азийн XVI наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглож буй Т.Баттөгс дөнгөж сая БНСУ-ын бөх Ким Жан Дитай барилдаж, цэвэр ялагдлаа. Хэрэв ялсан бол манай тамирчин мөнгөн медалийн болзол хангаж, аваргын алтан медалийн төлөө барилдах байсан юм. Харамсалтай нь, ялагдал хүлээснээр Т.Баттөгс хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөх Жу Гуирунтай барилдах болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж