Пэкьяо найман өөр жинд дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Пэкьяо найман өөр жинд дэлхийн аварга боллоо

Филиппиний тулаанч Мэнни Пэкьяо жин, жингийн шилдэг боксчин гэдгээ баталж, бямба гаригийн үдэш Техас муж улсын Даллас хотноо WBC холбооны дэлхийн аваргын бүсний төлөөх тулаанд Мексик гаралтай Антонио Маргаритог буулган авсан байна. Мэргэжлийн боксын спортын хагас дунд жингийн домог болсон “Pacman” хочит Пэкьяо долоон өөр жингийн төрөлд дэлхийн аваргын бүс эзэмшдэг бөгөөд Маргаритог ялснаар найм дахь бүсээ гардан авсан юм. Тэрбээр тулааны дараа “Тэр үнэхээр хүчирхэг юм. Би хэзээ ч Маргаритог ийм хүчтэй гэж төсөөлж байсангүй” хэмээжээ. Тэрбээр мөн түүний боксын замналд байгаагүй хамгийн хүнд тулаан болсон гэдгийг дурьдаад Маргаритог сайн боксчин, түүнийг үргэлж хүндэлж явах болно гэдгээ илэрхийлсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж