Засмал замыг эрчим хүч гарган авахад ашиглаж болно

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Засмал замыг эрчим хүч гарган авахад ашиглаж болно

АНУ-ын хувьд нийт 4.3 сая километр засмал зам байдаг гэнэ. Машин дээгүүр нь давхихаас өөр ямар ч ашиглалтгүй байсан уг замын гадаргыг цахилгаан эрчим хүч, дулаан үйлдвэрлэх “нарны эрчим хүчний зам” болгох хэд хэдэн дэвшилтэт загваруудыг судлаачид гаргасан байдаг ажээ. Solar Roadways нэртэй компани асфальтан засмал замыг бүхлээр нь давхар нарны эрчим хүчний хавтан болгож давхар ашиглах боломжтойг гаргаж ирсэн боловч анхны хөрөнгө оруулалт нь асар өндөр болохоор хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байгаа юм байна. Саяхан АНУ-ын Род Айландын Их Сургуулиас авто замыг эрчим хүч, дулаан үйлдвэрлэгч болгон амьдралд хэрэгжүүлж болохуйц арга замуудыг танилцуулсан байна.

Замын эсрэг урсгалуудыг тусгаарладаг тусгаарлагч замын хашилтуудад нарны зай хураагуурыг суурилуулснаар ойр орчим дахь гудамжны гэрэлтүүлэг, замын тэмдгүүдийг эрчим хүчээр хангах боломжтой.

“Үүнийг шууд өнөөдөр амьдралд хэрэгжүүлэх боломжтой. Учир нь энэ амьдрал дээр угаасаа л байдаг технологи шүү дээ” гэж тус Их Сургуулийн профессор К.Вэйн Ли хэлсэн байна.

Бас нэгэн авто зам давхар ашиглах арга нь хүйтэн уур амьсгалтай газруудад авто замын доогуур усны хоолой явуулж болох бөгөөд энэ нь нарны эрчим хүчийг өөртөө шингээн усыг халааж, зам дээрх мөстөлтийг бууруулах боломжтой гэнэ. Энэ гэхдээ хэрэгжүүлэхэд арай л илүү хөрөнгө шаардах, зардал их гарах бололтой. Дэлхий даяар ногоон, байгаль орчинд ээлтэй технологид анхаарлаа хандуулж байгаа үед ийм төрлийн сөрөг нөлөөгүйгээр дулаан, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэдэг болох нь маш чухал асуудал юм.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж