
Францын томоохон видео тоглоом үйлдвэрлэгч Ubisoft-оос ойрмогхон худалдаанд гаргаад буй HAWX-2 тоглоом маргааш персонал компьютерт зориулагдсан хувилбараа худалдаанд гаргахаар болжээ. Тус тоглоом нь өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Xbox 360, 10-нд Playstation 3 консолууд дээр худалдаанд гарсан. Харин энэ сарын 9-нд Wii дээр гараад байгаа билээ. Arcade simulation төрлийн тус тоглоом нь бусад энэ төрлийн тоглоомуудаас flight гэдгээрээ ихээхэн онцлогтой бөгөөд анх 2009 онд алдарт Tom Clancy-гийн зохиолоор Ubisoft-ooс бүтээгдэж байсан түүхтэй. Энэ удаа хоёрдугаар анги нь өмнөхөөсөө улам баяжигдан бидний гарт ирж байгаа. Та AC-130, A-10, Thunderbolt II, F-16 Fighting Falcon, F-22 Raptor, F-35 Lightning II and the Su-37, TerminatorТа зэрэг өнөө цагт ид агаарын зэвсэглэлийн супер хүлгүүд болж буй сөнөөгч онгоцуудыг жолоодон адал явдлаар дүүрэн даалгавар биелүүлэх болно. Ихэнх тоглоом action эсвэл strategy жанрт хамрагдах ба газар дээр явж даалгавар биелүүлдэг. Тэгвэл энэ тоглоом нь таныг байнгын агаарт нисэж яваа сэтгэгдлийг бодитой мэт төрүүлэх бөгөөд та тоглохдоо Америк, Их Британи, эсхүл оросын агаарын хүчний онгоцыг сонгож даалгавар биелүүлдэг. Хэрэв америкийг сонговол оросын цөмийн баазыг бөмбөгдөх, ойрхи дорнодод террористуудын баазад цохилт өгөх гэх мэт аюултай бөгөөд уран сэтгэмжээр дүүрэн даалгаварт та нисэх болно. Орчин үеийн агаараас газар ангилалд хамрагдах бүх л тулааныг та биеэрээ мэдрэх болно хэмээн тус тоглоомын талаар видео тоглоомын томоохон сайтуудад бичсэн байна. Энэ сард нээгдсэн Xbox 360, Playstation 3 консолууд дээр нээгдсэнээсээ хойш асар их ашиг орлого олоод байгаа ба удахгүй персонал компьютеийнх нэмэгдээд ирэхээр бүх цаг үеийн ийм төрлийн борлуулалт өндөртэй тоглоомын жагсаалтад дээгүүрт орох магадлалтай аж.
Мэдээж одоо цагт үйлдвэрлэлтээс гарч буй видео тоглоомуудын жишгээр асар өндөр дүрслэлийг тус тоглоом үзүүлж чадсан гэнэ. Ялангуяа агаарын орон зайг бодит мэтээр дүрсэлсэн нь тоглоомыг бүтээгчдийн гол гавьяа гэнэ. Ганц болон олон тоглогчийн горимд тоглогдох боломжтой тус тоглоом нь хамгийн багадаа Intel® Pentium® 4 3.0 GHz эсхүл AMD Athlon 64 3000 CPU болон 128 MB-ийн видео карт, 1 GB санах ой, 9 GB хард дискний сул зай нэхэх юм.
Н.Наран