Себастиен Леоб үнэмлэхүй аварга

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Себастиен Леоб үнэмлэхүй аварга

“Формула нэг”-тэй зэрэгцээд хаалтаа хийсэн уралдаан бол раллигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Уейлсийн нутгаар зохион байгуулагдсан энэхүү уралдаан Их Британийн гараа нэрийн дор явагдсан юм.

Раллид сүүлийн жилүүдэд, тур тусмаа энэ жил ноёрхлоо бүрэн тогтоогоод байгаа “Ситреон” багийн нисгэгч Леобын хувьд сүүлийн хоёр жил дараалан энэ уралдааны түрүү авсан. Тэрбээр энэ жил аварга болох нь хэдийнэ тодорхой болоод байсан ч ялалтаар аваргын цомоо гардан авахыг хүсч байлаа.

Харин бусад нисгэгчдийн хувьд дэд байрын төлөөх өрсөлдөөнийг үзүүлж байлаа.
Гэхдээ долоо дахь удаагаа аварга болох болзлоо өнгөрсөн сард Францын гарааны дараачаар баталгаажуулаад байсан Леоб уралдааны сүүлчийн өдөр гараанаас 4,8 секундын давуутай гарсан юм. Түүний ард Петер Сольберг бичигдэж байлаа.

Их Британийн гараа бол Раллигийн хөтөлбөрт багтсан анхны уралдаануудын нэг бөгөөд анх 1932 онд зохиогдож байсан түүхтэй. Харин энэхүү түүхт уралдааны ялагч болох боломж Леоб болон Сольберг нарт л байсан юм.
Гэвч Микко Хирвонен, Яри Матти Латвала, Дэни Сордо, Сольберг гээд хэн нь ч Леобын өмнө гарч чадсангүй. Нийтдээ гурван цаг, 14 минут, 54 секундэд Леоб замаа дуусгаснаар гурав дахь жилээ дараалан Их Британийн гарааны ялагчаар тодорсон юм.

Ингэснээр нийлбэр дүнг 13 уралдааны дараачаар 276 оноотой тэргүүлсэн бол Латвала 171, Сольберг 169 оноотой удаалснаар тэмцээнийг өндөрлүүлжээ.
Раллигийн ДАШТ-ий түүхэнд 2,0 литрийн багтаамжтай хөдөлгүүрийг сүүлчийн удаа ашиглаж байгаа бөгөөд ирэх жилээс эхлэн 1,6 литр болон өөрчлөгдөх билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж