Боливын арми капиталын эсрэг

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Боливын арми капиталын эсрэг

200 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй Боливи улсын арми тус орны ерөнхийлөгч Эво Моралесийн хүсэлтээр “социалист”, “импераилизмыг эсэргүүцсэн”, “капиталын эсрэг” гэдгээ ням гаригт зарлан мэдэгджээ.

Үндэсний армийн командлагч, генерал Антонио Куэто-гийн нотолсноор 2009 оны Үндсэн хуулиар тус орны Армийг социалист, эв хамтын байгууллага гэж тодорхойлсон гэж тайлбарласан байна.

Генерал Антонио Куэто “Бид импераилизмын эсрэг байгаагаа тунхагласан. Учир нь гаднын ямар ч хүчин бид нарт санаа бодлоо хүчээр тулгах ёсгүй, бид үндэсний тусгаар тогтнолоо хамгаалан, нэр төртэй амьдрах ёстой. Бид капиталын эсрэг гэсэн учир нь энэ систем эх газрыг устган сүйтгэж байна” гэсэн аж.

Боливийн Үндэсний арми байгуулагдасны 200 жилийн ойн баярт оролцохоор Чили, Эквадор улсын Армийн командлагчид, Аргентин, Бразил, Перугийн армийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж