Бирмийн сөрөг хүчнийхнийг нэгдэхийг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Бирмийн сөрөг хүчнийхнийг нэгдэхийг уриалжээ

Бирмийн тэрс үзэлтэн Аун Сан Су Жи долоон жилийн дараа эрх чөлөөтэй золгосоны маргааш нь ням гаригт олон нийтийн өмнө ил гарч, Бирмийн ардчилсан хүчнийхнийг эвлэлдэн нэгдэхийг уриалсан байна.

Энх тайвны Нобелийн шагналт ардчлалын төлөө тэмцэгч энэ эмэгтэй “Бүх ардчилсан хүчинтэй хамтран ажиллахыг хүсч байна” гэж мэдэгджээ. Мөн “Намайг баривчлан хорьсон тэдгээр хүмүүст ч гэсэн өс хонзон санахгүй” гэж үндэсний цэнхэр өнгийн хувцсаа өмссөн Су Жи  мэдэгдсэн байна.

Ардчлалын төлөө Үндэсний Холбоо намынхаа төв байранд хүрэлцэн ирэнгүйтээ машинаасаа буугаад 20 жилийн тэртээ улс төрийн тэмцлээ эхэлсэн байр луугаа орсон байна.  Уг байранд гадаадын дипломатуудтай уулзалт хийсэн байна.
“Үндэсний эвлэрлийн төлөө байна. Миний эрх мэдэл ямар хэмжээтэй байсан ч яриа хэлцэл хийхийг хүсч байна” гэж тэрээр мэдэгджээ.

Цэргийн эрх мэдэлтнүүд түүнийг улс төрийн амьдралд оролцохыг зөвшөөрөх эсэх талаар олон хүн эргэлзээтэй хандаж байгаа юм. Мөн ямар хэмжээ, хүрээнд үйл ажиллагаа явуулж болох талаар ч тодорхойгүй байгаа юм.
Су Жи-гийн өмгөөлөгчийн яриснаар “чөлөөлөхтэй холбогдуулан ямар ч нөхцөл тогтоогоогүй юм. “Тэр бүрэн эрх чөлөөтэй болсон. Тэрээр их баяртай байгаа” гэж мэдэгдсэн аж.

65 настай тэмцэгч энэхүү туранхай эмэгтэйг сэтгэлзүйн асар их хатуужилтай хүн болохоо харуулж, бүх хүнд хэцүү сорилтыг даван туулж чадсан гэж үнэлдэг ажээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж