
Есөн өдрийн туршид азийн дөрвөн оронд айлчилж, G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, дээд хэмжээний уулзалтад оролцогчдын зүгээс багагүй шүүмжлэл, зэмлэл сонссны эцэст Японы эртний нийслэл хотод байдаг будда бурхны аварга том хөшөө Камакураг үзэн сонирхож, ногоон цайны зайрмаг амталж, алжаалаа тайлжээ.
Ерөнхийлөгч Обамаг Токио хотын оршин суугчид америк, японы далбаа барин баяр хүргэж байснаас Обама 13 м өндөр, хүрлээр цутгаж хийсэн, буддагийн Камакурагийн хөшөөг үзэж сонирхохоор шууд явсан байна.
Камакурагийн хөшөөг 6 настай байхдаа үзэж сонирхож байсан гэдгээ Музейн эрхлэгчид тайлбарлаласан ажээ. Өнгөрсөн онд Японд айлчлахдаа Камакурагийн баримлыг үзэж сонирхох хүсэлтэй байсан боловч боломж гараагүй тул хүүхэд ахуйдаа хөшөөг үзэж сонирхож байснаа дурдаад тэр үед японы соёлыг сонирхохоос илүү ногоон цайны зайрмаг идэхийг их хүсдэг байсан гэж наргиа болгон ярьж байсныг нь нягт нямбаа япон түншүүд нь мартаагүй учир ийнхүү Камакурагийн барималд аваачиж, ногоон цайны зайрмагаар дайлсан учиртай ажээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг