Харцага Л.Пүрэвжав түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Харцага Л.Пүрэвжав түрүүллээ

МҮБХ-ноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан" өчигдөр “Бөхийн өргөө"-нд боллоо. Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Д.Баасандорж нарын хүчит 128 бөх хүч үзсэн уг барилдаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, “Төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ" компанийн бөх, улсын харцага Л.Пүрэвжав түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Хатант интернэшнл" компанийн бөх, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.


Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, "Ноёд" группийн бөх, улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, "Сүлд" спорт хорооны бөх, аймгийн арслан Б.Эрдэнэхүү нар шалгарсан байна. Начин цолны хүндэтгэлийн барилдааныг тухайн жилд начин цол хүртсэн бөхчүүд хамтран зохион байгуулдаг уламжлалын дагуу энэ жил шинээр улсын начин цол хүртсэн улсын начин Т.Санчир, Ч.Баянмөнх, Б.Заяамандах нарын бөхчүүд уг барилдааныг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллажээ.


Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж