Веттель хамгийн залуу дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Веттель хамгийн залуу дэлхийн аварга боллоо


"Формула нэг"-ийн 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн гараа өчигдөр Абу Дабигийн Яс Марина тойрог зам дээр болж өнгөрлөөө. Дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд Уэббер, Алонсо тэргүүтэй дөрвөн нисгэгч өрсөлдөж байсан юм.


Байрлал тогтоох гараанд ялалт байгуулсан Веттельд ч боломж мөн гарч ирсэн. Гэхдээ түүнийг Уэбберийг аварга болгохын төлөө ажиллана гэж олон хүн таамаглаж байв.


Гэвч бүх зүйл өөрөөр эргэсэн юм. Уралдааны 16 дахь тойрогт Фернандо Алонсо питстоп хийснээр байр нэлээн ухарсан ч өмнөх тойрогт пит хийгээд байсан Уэбберийн өмнө гарч чадлаа. Энэ үед "Феррари" Алонсогийн өмнө байсан нисгэгчдийг пит хийнэ гэж тооцоолсон нь алдаа байсан юм.


Бусад нисгэгчид бүгд өөрсдийн байраа баталгаажуулсны дараа пит хийснээр Алонсо, Уэббер нар долоо, наймдугаар байрнаас урагшилж чадсангүй. Алонсогийн хувьд "Рено"-гийн Виталий Петровийг гүйцэж түрүүлэх хоёр оролдлого хийснийг эс тооцвол яаж ч чадсангүй. Петров өөрийн байраа сайн хамгаалж байсны дээр Алонсод хангалттай гай болж байлаа.


Энэ үед шууд нэвтрүүлэг зөвхөн Алонсод чиглэсэн байсан бөгөөд Уэббер хэдийнэ өрсөлдөөнөөс гарсанд тооцогдож байсан юм. Зөвхөн Веттель болон Алонсо.


Сүүлд Алонсо Петров руу уралдаан дууссаны дараа эвгүй үйлдэл гаргаж байсныг ойлгохоос өөр аргагүй мэт. Энэ үед уралдааныг гараанаас хойш тэргүүлж явсан Веттель питстоп хийхэд түүний ард байсан Женсон Баттон байрыг эзэллээ. Гэхдээ Веттель питэд маш богино хугацаа зарцуулснаар хоёрдугаар байранд зам дээр гарч ирсэн бөгөөд тойрог бүрт Баттонд ойртсоор түүнийг пит хийхэд ганцаараа тасархай тэргүүлэх болсон.


Хэмильтон инженерээсээ Веттель хэрхэн пит хийснийхээ дараачаар түүний урд гарсан талаар асуухад тэр маш богино хугацааг зарцууллаа гэдэг хариултыг авч байсан юм.


Ингээд л Веттель хурдалсаар, аваргын титмийн төлөө хурдалсаар.


Барианд түрүүлж ороход түүний ард “МакЛарен"-ы хоёр нисгэгч жагсч, улмаар Алонсо долдугаарт орсноор “Формула нэг"-ийн түүхэнд хамгийн залуу дэлхийн аварга төрлөө. Мөн Михаэль Шумахерээс хойш анхны Герман аварга мэндэлсэн нь энэ байлаа.


Нийлбэр дүнгээр 256 оноотой Веттель манлайлж, 252 оноотой Алонсо удаалж, 242 оноотой Уэббер гуравдугаарт бичигдлээ.


Хэдийгээр багийн буруу тактикийн үүднээс аварга цолоо алдсан ч уралдааны дараа Алонсо “Уэббер пит хийсний дараа пит хийж түүний өмнө гарах нь зөв шийдвэр байсан" гэж хэлсэн юм. Мэдээж гол анхаарлаа Уэбберт хандуулсан нь "Феррари"-гийн буруу болж таарлаа. Харин Уэббэрийг биш Веттелийг зүтгүүлсэн нь гэнэтийн шийдвэр үү эсвэл байрлал тогтоох гарааны дараачаар гаргасан шийдвэр үү.


Энэ асуултын хариулт удахгүй тодорхой болох биз. Ямартай ч энэ жил хамгийн хурдан байсан "Рэд Бүлл" зохион бүтээгчдийн цомоо хүртэж, хамгийн хурдан байсан Себастьян Веттель аварга болж, түүхэнд нэрээ үлдээлээ.


Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж