
Холливудын ээлжит шинэ бүтээл болох “Life as we know it” буюу “Бидний мэдэх амьдрал” инээдмийн уран сайхны кино тун удахгүй “Өргөө” кино театрт гарч эхлэх гэж байна. Тус кино театр нь Холливудын кино компаниудтай хамтран ажилладаг бөгөөд албан ёсны зөвшөөрлийн дагуу дэлхийн шилдэг, шинэ кинонуудыг Монголынхоо үзэгчдэд хүргэсээр ирсэн билээ. Тэгвэл тэд энэ удаад Холливудын нэрт жүжигчин Katherine Heigl, Josh Duhamel нарын тоглосон инээдмийн “Бидний мэдэх амьдрал” киног энэ сарын 20-ноос эхлэн гаргах гэж байгаа аж. Энэхүү киноны найруулагчаар Greg Berlanti ажилласан юм. Кино өнгөрсөн аравдугаар сарын 8-нд АНУ-д нээлтээ хийжээ.
М.Урин