
Монголын Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцыг Их Британийн хууль хяналтынхан хүн хулгайлсан гэх хэрэгт сэжигтнээр татсан шүүх хурал өнөөдөр Лондонд болох юм. Шүүх хурал Монголын цагаар оройн 23.00 цагт эхлэх юм. Сэжигтнээр татагдсан Б.Хурцын шүүх хуралд Монгол Улсыг төлөөлж Гадаад хэргийн яамны консулын газрын дарга Д.Ганхуяг оролцох тухай мэдэгдэж байсан бол зарим эх сурважлийн мэдээллээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар явсан бололтой. Их Британийн эрх бүхий албанынхан өнгөрсөн сарын 17-ны өдөр Хитроу нисэх онгоцны буудлаас манай улсын иргэн Б.Хурцыг баривчилсан юм. Түүнийг олон улсын эрхзүйн хэм хэмжээ зөрчин гүйцэтгэх ажилллагаа явуулсан гэж буруутгаад буй. Өнгөрсөн хугацаанд Б.Хурцад холбогдох шүүх хурал хоёр удаа болсон юм.
Н.Түвшин