Палестины тусгаар тогтнолын өдөр
Иордан улс Иордан голын баруун эргийг эзэмших эрхийг Палестины чөлөөлөх байгууллагад өгсний дараа Алжирт Палестины үндэсний зөвлөл Палестин улсыг байгуулан тусгаар тогтнолоо 1988 оны арваннэгдүгээр сарын 15-нд зарлажээ. Тэр цагаас хойш дэлхийн 100 орчим орон Палестины тусгаарлах эрхийг хүлээн зөвшөөрөөд байна.
Бельгийн хааны удмын өдөр
Бельгид хааны удмын өдөр (Dynasty Day / Fкte de la Dynastie), буюу хааны гэр бүлийн өдөр (Royal Family Day) баярыг 1866 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Баярыг II Леопольд гэдэг хоёр дахь хаан нь бий болгосон байна. Баярыг хааны гэр бүлийн ивээч тэнгэр гэх хувилгаан Альбертад (St. Albert the Great) зориулдаг. Энэ өдөр Бельгийн бүх үндэстний эв санааны нэгдлийн өдөр болдог ба гадаадад байгаа бельгичууд ч тэмдэглэдэг.
Сити-Го-Сан
Японд энэ өдөр бараг 300 жилийн түүхтэй Сити-Го-Сан гэдэг хүүхдийн баярыг тэмдэглэж байна. Сити-долоо, Го-тав, Сан-гурав гэж нэр нь орчуулагдана. Нэг үгээр энэ жил 7, 5, 3 нас хүрч байгаа бүх хүүхдүүдийн нэгдсэн төрсөн өдөр юм байна. Гурав хүрсэн хүүхдүүдэд “үсээ хайрлах” гэсэн камиоки гэдэг уламжлалт ёслолыг хийж хөвгүүдийн үсийг зулайд нь боож, охидын үсийг хоёр талд нь боодог. Долоо хүрч байгаа охидод кимоногийнх нь”том хүний” бүсийг бүслэх бөгөөд оби-токи гэдэг энэ уламжлал түүнийг том болж буйг бэлгэддэг. Мөн гурав ба таван настай хөвгүүдэд хакама гэх эрэгтэйчүүдийн өмдийг өмсгөдөг байна.
Өдрийн ишлэл
“Хууль ба дэвшил”
(1889 онд тусгаар тогтнолоо зарласан Бразилийн холбооны улсын уриа)
Бразилийн далбаан дээр 1889 оны арваннэгдүгээр сарын 15-ны тэр түүхэн өдрийн үүрээр Рио-де-Жанейро хотын тэнгэрт харагдаж байсан одод яг тэр байрлалаараа зурагджээ. Тэр өдөр цэргийнхэн II Педру хааныг буулгасан байв. Хавар нь Үндсэн хуульт хаант Бразилийг төлөөлөн Парисийн дэлхийн үзэсгэлэнд очиж байлаа. Намраас нь “кофены баронууд” хаангүйгээр болж бүтнэ гэж үзжээ. Тус орон олигархаас ардчилал хүртэл урт замыг туулсан юм.
Үйл явдал
Шинэ Зеландын хойд арлыг Британийнх гэж Кук зарлав
1769 он: “далхийн зах хязгаарт” “Индовер” хөлгөөр хийсэн анхны аяллынхаа явцад ахмад Жеймс Кук (1728-1779) Таити арлаас баруун өмнө зүгт нээсэн өмнө нь үл мэдэгдэх Шинэ Зеландын хойд арлыг Британийн эзэмшил гэж зарлажээ. 1770 оны эхээр Шинэ Зеландын өмнөд арлыг тойроод Шинэ Зеланд нь хоёр арлаас бүрэлдэж байгааг мэджээ. Уул нь анх Голландын далайчин Абель Тасман 1642 онд анх тэнд хүсэн ч түүнийг Өмнөд тив гэх домгийн эх газрын хэсэг гэж үзсэн байжээ.
“Жорж Вашингтон” байлдааны жижүүрт гарчээ
1960 он: Дэлхийн хамгийн анхны атомын шумбадаг онгоц, хамгийн анхны баллистик пуужинтай, Америкийн “Жорж Вашингтон” Ирландын тэнгисээс байлдааны жижүүр гарчээ. Уг онгоц хатуу түлштэй “Поларис А1” гэсэн 16 пуужингаар зэвсэглэгдсэн ба 8,5 метрийн өндөртэй уг пуужин бүр нь халуун цөмийн 600 килотоннын бөмбөгөөр цэнэглэгдсэн байв. Усан дороос 20 метрийн гүнээс харвасан пуужин тэр цэгээсээ 2200 км-ын цаана байгаа байд тусах хүчин чадалтай байжээ. Уг хөлөг онгоц Норвегийн тэнгист Зөвлөлтийн Колийн хойгийн стратегийн байгууламжуудын ойр жижүүрийн хөвөлт хийж байлаа.