“Sweetyеmotion”-ны америк продюсер ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

“Sweetyеmotion”-ны америк продюсер ирлээ

“Sweetyеmotion” хамтлагийнхан энэ сарын 19, 20-нд “Аса” циркт амьд хөгжмийн “Number one” тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тоглолтод оролцох хөгжимчид өнгөрсөн баасан гаригт АНУ-аас ирсэн бол бүжигчид нь өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. “Sweetyеmotion”-ны “Number one” хэмээх тоглолтын продюсерээр ажиллах Jonn Stil ч тэдэнтэй хамт иржээ. Харин Монголын талаас Б.Чинбат уг тоглолтын продюсерээр, “Hero entertainment” ерөнхий зохион байгуулагчаар ажиллана. Тус хамтлагийнхан маргааш “Монгол ньюс” дээр тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж