
Үүний хажуугаар Бүгд Найрамдах Ирланд улсын өрийн асуудал дэлхийн зах зээлд цохилт болж байна.
Гуравдугаар улирлын байдлаар Европын орнуудын эдийн засгийн сэргэлт удааширсан байна. Европын орны зах зээлүүд буурахын зэрэгцээ АНУ-ын хувьцаа ч бараг нэг хувиар буурчээ.
Нью Йоркийн “Dow Jones”-ын индекс 91нэгжээр буюу 0.8 хувиар буурч 11.193 болсон ба Францын “Paris" Cac”-ын индекс 36 нэгжээр буюу 0.9 хувиар буурч 3.831 болжээ. Харин Германы Франкфуртын “Dax”-ын индекс эсрэгээр өсөх хандлага ажиглагдаж, 11 нэгжээр буюу 0.2 хувиар өсч, 6.735 болсон байна.
Газрын тосны үнэ огцом унаж, нэг баррель шингэн түүхий эд гурав орчим ам.доллараар буурч 84.88 ам.доллар болжээ.
Мөн алтны үнэ нэг унц нь 45 ам.доллараар буурч, 1.634 ам.долларт хүрчээ.