Ц.Наранжаргал хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

Ц.Наранжаргал хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын өмнөд бүсийн Гуанжоу хотноо үргэлжилж буй Азийн XVI спортын их наадмаас Монголын баг тамирчид анхны медалиа хүртлээ. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон Ц.Наранжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Мариян Урдабаеваг цэвэр ялснаар хүрэл медаль хүртсэн байна. Эхний барилдаандаа зохион байгуулагч орон БНХАУ-ын бөх Чень Фейд ялагдсан ч дагах барилдаанд манай бөх Филиппиний Карен Анн Соломонг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Улмаар шийдвэрлэх барилдаанд Ц.Наранжаргал идэвхтэй барилдаан үзүүлж, өрсөлдөгчөө цэвэр ялснаар энэ удаагийн Азийн наадмаас Монгол Улсын анхны медалийг хүртлээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж