Ерөнхий сайд Сингапур, Австрилид айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Сингапур, Австрилид айлчилна

Ерөнхий сайд С.Батболд Сингапур, Австри улсад ажлын айлчлал хийх гэж байна.   Монгол Улсын Засгийн газрын тэргүүн энэ удаа Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнгийн урилгаар хоёрдугаар сарын 16-19-ны өдрүүдэд Сингапур улсад, Австрали Улсын Ерөнхий сайд Жулиа Гиллардын урилгаар мөн сарын 19-24-нд тус улсад албан ёсны айлчлал хийх юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд Сингапур, Австрали Улсын Ерөнхий сайдуудтай яриа хэлэлцээ хийж, эдгээр улстай тогтоосон найрсаг харилцааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, техникийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцох юм.
Айлчлалын үеэр Монгол-Сингапур, Монгол-Австралийн бизнесийн форум зохион байгуулах бөгөөд Ерөнхий сайд С.Батболд Сингапурын Ли Кван Ю-гийн нэрэмжит Төрийн  бодлогын Их сургуульд Монгол Улсын хөгжлийн асуудлаар лекц унших аж. Мөн Марина Сандс урлагийн музейд дэлгэн сонирхуулах “Чингис хааны өв” олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд оролцох юм байна.
Австрали Улсад хийх айлчлалын үеэр хоёр тал хөдөө аж ахуй, боловсролын салбарын яамд хооронд болон Австралийн Үндэсний их сургууль, МУИС хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж