
Сонинд өгүүлснээр гамшигт нэрвэгдсэн мужуудын бяслаг, сүү ба мах үйлдвэрлэдэг компаниудын нийлүүлэлт тасалдаад байгаа ажээ. Ус сүүн фермийн үнээ саах төхөөрөмжүүдийг эвдэлснээс гадна билчээр усанд автсан учир малын тэжээл тасалдаж байна.
Усан бороонд тус орны 14 муж нэрвэгдсэн бөгөөд 10 сая орчим га газар ба зам усанд автсан байна. Бараг таван мянган компани 500 сая еврогийн хохирол амсаад байна.
Арваннэгдүгээр сарын 7-ний өдөр эртний Ромын Помпей хотын дэвсгэрт байдаг 2000 жилийн настай “гладиторуудын байшин” нурсан тухай мэдээлж байлаа. Хүчтэй бороо түүний нурах шалтгаан нь байв.