Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Алтан-Өлгий оршуулгын газраас бусдад хорлогдож амь насаа алдсан 20 орчим насны эрэгтэйн цогцсыг цагдаагийнхан өнгөрсөн долоо хоногт олжээ. Хэргийн газарт Эрүүгийн цагдаагийн ажилтнууд үзлэг хийхэд талийгаачийн гавал цөмөрч, тархи нь гоожсон, нүүрэндээ хүнд гэмтэл авсан нь тогтоогджээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн харьяат Г.Шинэтулга, Н.Уугантулга нар үйлдсэн болохыг цагдаагийн ажилтнууд шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна. Одоогоор уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байна.
Н.Түвшин