Дайчид Махачкалагийн дэлгүүрүүдэд халдав

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

Дайчид Махачкалагийн дэлгүүрүүдэд халдав

Махачкала хотноо энэ сарын 11-нд хийгдсэн халдлагын улмаас долоон цагдаа алагджээ. Лалын дайчид замын цагдаагийн "Приору" машиныг хулгайлан спиртийн ундаа зардаг дэлгүүрүүдэд халдаж эхэлсэн байв. Мөн замдаа цагдаагийн хоёр ч постод халдан тэднийг буудаж байлаа.

Хоёр дэлгүүр нэг эзэнтэй бөгөөд түүнд өмнө нь согтууруулах удаа зарлаа гэж ваххабитууд занал хийж байжээ. Хотын төв тэд цагдаагийн машиныг буудан гурван цагдааг хөнөөгөөд өөрсдийн машиныг хаяад замаас нэг машиныг зогсоон түүнд суугаад цааш явжээ. Хаягдсан машинаас гурван кг тэсрэх бодис илрүүлэн устгасан байна.

Тэднийг гудамжийг нь хуягласан “Урал” машинаар хааж байгаад зогсоон машинд нь устган шатаасан байв. Ямар хүмүүс байсныг тогтоож чадаагүй байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж