
Тайландад усаар бүрхэгдсэн хагалсан газарт цагаан будааг суулгадаг бөгөөд эхний долоо хоногт цагаан будаа усан дор ургана. Харин цагаан будаа боловсрох үеэр талбай усанд автвал ургац нь илжирэх аюултай. Энэ жилийн үерийн улмаас цагаан будааны ургацын 20 хувийг алдаж байна гэж тус орны Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн байв. Тиймээс нэн яаралтайгаар зүүн хойд хэсгийн ургацыг хурааж байгаа ажээ. Энд сайн дурынхан ба армийг дайчлаад байна.
Далайн төвшнөөс дор орших хотын хэсэгт ус сувгийн цэвэрлэгээг хийж хотыг усанд автахаас хамгаалах ажил идэвхтэй явагдаж байгаа гэнэ. Энэ жилийн хувьд Бангкокийн байдал хүнд байсан ч шинэ том сувгаар нэг секундын дотор дөрвөн стандартын усан сангийн хэмжээний усыг далайд урсгаж байна.