
Америкийн Нэгдсэн Улсын Хувьсгалт Коммунист Нам/RCP, Revolutionary Communist Party/ 1975 онд байгуулагдсан, анхнаасаа маоист урсгалын үзэл санаанд тулгуурласан нам бөгөөд ийнхүү шинэ, радикал социалист үндсэн хууль хэвлэн гаргаснаа хэвлэл мэдээллээр дажуулан мэдээлсэн байна.
Үндсэн хуулийн оршлын хэсэгт “Одоогийн оршин тогтнож буй системээс эрс өөр нийгэм, засгийн газар”, “Одоогийн капиталист, империалист системийн жинхэнэ шинэ сонголт болох” шинэ нийгмийн үндсэн дээр тулгуурлана гэж тодорхойлжээ.
Хойд Америкийн коммунист намын төлөөлөгч, үндэслэн байгуулагч Карл Дикс “Хэн нь засаглалын эрхэнд байгаагаас үл шалтгаалан өнөөгийн бид нарын амьдарч буй систем нь энд болон дэлхийн бусад хэсэгт мөлжлөгийн суурь дээр оршиж байна. Оршин тогтнож буй энэ системийг түлхэн унагаж, өөр системээр орлуулахаас өөр үндсэн өөрчлөлт хийх боломжгүй юм” гэж Вьетнамын дайнд оролцохоос татгалзны улмаас хоёр жил ял эдэлж байсан ахмад дайчин нотолсон ажээ.
Социалист үндсэн хуулийг зохиогчдын яриснаар “Эдийн засгийн эрс өөр, шинэ улс төрийн систем дээр тулгуурлан аажмаар коммунизмд шилжин орж, хүн төрөлхтөнийг чөлөөлөх” үзэл санааг агуулсан юм гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг