Обама “Oh Han-ma” хэмээх нэр бэлгэнд авчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

Обама “Oh Han-ma” хэмээх нэр бэлгэнд авчээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож буйтай нь холбогдуулан тусгай бэлэг болгон  “Oh Han-ma” гэдэг солонгос нэр олгож, хоёр орны хоорондын холбоотны харилцааг өргөжүүлэхэд тус нэмэр болно хэмээн найдаж байгаа ажээ.
Обамад нэр олгох санаачлагыг Солонгос-АНУ-ын найрсаг холбооны Нийгэмлэгээс санаачилсан бөгөөд өнгөрсөн онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг Өмнөд Солонгост айлчлал хийх үеэр түүнд “Han Hi-sook” хэмээх солонгос нэр олгож байсан удаатай.
Ерөнхийлөгч Обама пүрэв гаригт Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр орны харилцааг хөгжүүлэх, 2007 онд гарын үсэг зурсан Чөлөөт худалдааны Гэрээг даруй хэрэгжүүлэхийг харилцан тохиролцох зэргээр яриа хэлэлцээ хийх ажээ.
Өмнөд Солонгост АНУ-ын 28500 цэрэг байрлаж байгаа юм.
Ерөнхийлөгч  Барак Обамаг Өмнөд Солонгост айлчлал хийж байгаатай холбогдуулан Солонгос-АНУ-ын Холбооноос түүнд “Oh Han-ma” гэсэн шинэ нэр оноож, энэ нь  “Цусаар гагнагдсан хоёр орны хэлхээ холбоог”  бэхжүүлэхэд тус нэмэр болно гэж найдаж байна гэж тус холбооны тэргүүн Suh Jin-sup мэдэгджээ.
Эхний нэр  “Oh” нь овог болох бөгөөд хятад ханз үсгээр  улс буюу үндэстэн гэсэн утгатай аж.
Нэр болох “Han-ma” нь “Han” солонгос гэсэн утга агуулгатай, “Ma” гэдэг нь хятад ханзаар морь гэсэн утгатай боловч солонгос хэлээр АНУ-ыг хэлдэг байна.
Suh-гийн тайлбарласнаар Обама АНУ-ын удирдагчийн хувьд эдийн засгийн хүнд хямралд нэрвэгдэж байгаа дэлхийг аврахын тулд “хар хурдаараа давхиж буй” морины хурдаар ажиллах гэсэн түүний хүсэл эрмэлзлэлийн тусгал болж байгаа юм гэсэн ажээ.
Дурсгалын тусгай жижиг самбарт уг нэрийг сийлж, ерөнхийлөгч Барак Обамаг Сөүл дэх АНУ-ын цэргийн хуарангийн төв байранд зочлох үеэр түүнд гардуулах юм байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж