“Харанга”-ын Лхагваагийн шинэ дуу гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

“Харанга”-ын Лхагваагийн шинэ дуу гарлаа

“Өргөө”, “Тэнгис” кино театрт өнөөдөр 19.00 цагт нээлтээ хийх “Маск”
продакшны дэлгэцийн анхны уран бүтээл “Хайр харуусал” уран сайхны киноны
soundtrack клиптэйгээ цэнхэр дэлгэцээр цацагдаж эхэллээ. Энэ бол
“Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн шинэ уран бүтээл  “Хайртай гэхээсээ өмнө”
хэмээх гайхалтай дуу юм. Цэнхэр дэлгэцээр гараад удаагүй ч олны
сонирхлыг татаад буй энэхүү дууны үгийг клиптэй нь хүргэж байна.

Дуучин Х.Лхагвасүрэн, үг, ая Д.Өлзий-Орших

       “Хайртай гэхээсээ өмнө”

Чамдаа би хайртай гэж  үү
Чамаасаа өөр хэнд ч ингэж хэлээгүй
Чамайг байхад зүрх баяраар дүүрч
Чиний эзгүйд сэтгэл гуниглана
Чамайгаа би хайраа гэж  дуудал уу
Чамаасаа өөр хэнийг ч ингэж дуудаагүй
Чамайг уйлахад зүрхэнд бороо ордог юм
Чиний инээдэд сэтгэл нар гийдэг юм
Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм
Чамайгаа жаргааж чадсан болов уу
Чамайг эсвэл зовоосон ч их юм уу
Чамдаа би бүхнээ зориулсан ч
Чиний хайранд амьдарч чадаагүй
Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм
Чамдаа би баяртай гэж õýëëý үү
Чамаас эсвэл чимээгүйхэн явсан уу
Чамгүй өдрүүд цаашаа хөвөрлөө ч
Чиний зүрхэнд хайраа үлдээе дээ
Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм
Чамдаа би хайртай гэж хэлэл үү.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж