Аюулгүй байдлын асуудлыг үргэлжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Аюулгүй байдлын асуудлыг үргэлжлүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас хамтран Төрийн ордонд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” сэдэвт сургалт-семинарыг хоёр дахь өдрөө өнөөдөр зохион байгууллаа.

Сургалт семинарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Монгол банк, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Биеийн тамир, спортын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар гэхчлэн олон яам, агентлагийн төлөөлөгчид оролцов.
 
Арга хэмжээг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд нээж үг хэлэв. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Ц.Даваадорж нар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах цаг үеийн шаардлага, ерөнхий агуулгын талаар товч үг хэлж, зөвлөлийн ажлын албаны референт Д.Энхмаа “Хүний аюулгүй байдал”, зөвлөлийн ажлын албаны ахлах референт Д.Энхбат “Мэдээллийн аюулгүй байдал” гэсэн сэдвээр илтгэл тавьж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн семинарын үеэр УИХ-ын зарим гишүүн хэлэлцэж буй сэдвүүдээр саналаа хэлсэн юм.

Эх сурвалж President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж