“Британника” нэвтэрхий тольд орсон Дундговьчууд

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Британника” нэвтэрхий тольд орсон Дундговьчууд

“Непко” хэвлэлийн газраас олон улсын нэрд гарсан нэвтэрхий толь “Британника” монгол хэлнээ орчуулагдан  хэвлэгдэх гэж байгаа аж. Энэхүү толь бичгийн зохиогчийн эрх хадгалагчидтай тохиролцсоны дагуу олон улсын тогтсон жишиг шалгуураар Монголын түүхийн 2220 жилд холбогдох 1300 орчим нэрт хүмүүсийг сонгон оруулжээ. Тэдний нэлээд нь манай улсын түүхэнд холбогдох гадаадын хүмүүс ч байгаа юм.  Харин Дундговь аймгаас ямар хүмүүс энд тэрхүү хатуу шалгуураар орсон талаар сонирхвол эхний 1000 хүн дотор 10 хүний нэр, намтар тааралдлаа. Үүнд:

            236. Буяннэмэх Сономбалжирын  -Хувьсгалт уран зохиолын анхдагч төлөөлөгч

342. Гэлэгбалсан Бавуугийн  – Ерөөлч

373. Дамдин Шагдарын  -Бүддийн гүн ухаантан

            398. Дашдооров  -Сормууниршийн  Ардын уран зохиолч

449. Дэлэг Гэндэнжамцын  -Сэтгүүлч, судлаач

476, Жамбалдорж Бат-Очирын  -Дөчөөд оны Дотоод яамны орлогч сайд

623. Лхагваа Дугарбаатарын Мэргэжлийн боксчин

680. Мундагбаатар Лувсандоржийн. Дипломат, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

737. Норовбанзад Намжилын-Уртын дуучин

749, Нямаа Долгорын- Яруу найрагч

752.Нямуу Хандын-Угсаатны зүйч

            Эдгээр хүмүүс нь өөр өөрийн эрхэлсэн ажил, авьяас билгээрээ онцгой шинэчлэл хийсэн, эерэг /Зарим нь сөрөг ч байж болно/  үйлээрээ түүхэнд тэмдэглэгдсэний учир нэвтэрхий тольд орох олон улсын жишиг шалгуурт тэнцсэн байх юм.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж