“Бидний бахархал-нутгийн ирээдүй” уулзалт тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Бидний бахархал-нутгийн ирээдүй” уулзалт тоглолт болно

Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Наранцацралт агсны дурсгалд зориулан “Наранцацралт” сангаас зохион байгуулж буй “Бидний бахархал-нутгийн ирээдүй” гэсэн уулзалт Мандалговьд өнөөдөр 19:00 цагаас болно. Уул уулзалтанд яруу найрагч А.Лхагваа, П.Нямлхагва,Н.Гантулга, Б.Болорцэрэн Т.Зөнбилэг нар шүлэг найргаа уншиж  жүжигчин Г.Золбоот,дуучин Э.Оюунмаа, Э.Төрмандах нар уран бүтээлийн дээжээсээ толилуулах юм. 

Энэ уулзалт нь Ж.Наранцацралт агсны төрөлх нутгийнхаа ирээдүйн хөгжлийн төлөө, нутгийн ард түмний аж амьдралын төлөө   бодож төлөвлөж, санаж сэдэж байсан үйл хэрэг  тасраагүй, “Наранцацралт“ сангаас орон нутагт зохион байгуулж байгаа бүх ажил түүний үргэлжлэл гэдгийн илэрхийлэл болно. Уулзалт, тоглолтонд “Наранцацралт” сангийн тэргүүн, Наранцацралтын Соёмбо оролцож байна.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж