Герман, Францын эдийн засгийн өсөлт удааширчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Герман, Францын эдийн засгийн өсөлт удааширчээ

Европын хамгийн том эдийн засгийн бүс Герман улсын эдийн засгийн өсөлт гуравдугаар улирал 0,7 хувиар өсчээ. Өмнөх улиралд 2,3 хувиар өсч байсантай харьцуулахад маш бага хэмжээ юм. Түүнчлэн Францын ДНБ есдүгээр сар хүртэлх гурван сарын хугацаанд 0,4 хувиар өссөн байна. Тус улсын хувьд ээ онд 7,7 хувийн төсвийн алдагдалтай байгаа юм.

Засгийн газрын зүгээс эдийн засгийг 2011 онд хоёр хувиар өснө гэж тооцоолж байгаа бөгөөд санхүүгийн салбарыг сэргээнэ гэж төлөвлөж байгаа юм. Гэхдээ энэ нь шинжээчдийн тооцоолж буйгаас харьцангуй их байгаа ажээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж