Европын орнуудаар аялах гүйлтийн аялалд урьж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Европын орнуудаар аялах гүйлтийн аялалд урьж байна

Дэлхийн улс үндэстнүүд олимпийн үйл ажиллагааг дэмжихийн сацуу өөрсдийн эх орноо сурталчилж, тамирчдаа дэмжих зорилгоор дугуй, машин, явган аялал болон гүйлтийг улс орнуудыг дамжин зохион байгуулдаг билээ.

Монголын холын зайн гүйлтийн холбооны найман хүний бүрэлдэхүүнтэй баг 2011 оны наймдугаар сараас Монгол улсын нийслэл Улаанбаатараас Англи улсын Лондон хот хүртэл 11 мянган км замыг 11 сарын турш гүйж туулахаар бэлтгэлээ хангаж байна. Уг баг нь 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар-Бээжин марафон олон өдрийн гүйлт 1500 км-ыг амжилттай туулж байсан туршлагатай юм.

Иймд Монгол хүний тэсвэр хатуужлыг харуулсан, Монгол Улсаа сурталчилсан гайхамшигтай төсөлд оролцох сонирхолтой гадаад харилцааны менежер, сэтгүүлч, эмч, жолооч, массажист, тогооч, веб мастер, зураглаач, зурагчин мэргэжлүүдээс хоёроос гурван мэргэжил эзэмшсэн орос, англи, герман, франц хэлтэй хүмүүсийг багт  бүртгэж байна.

Монголын холын зайн гүйлтийн холбоо
Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний парк, 428 тоот
Харилцах утас: 335366, 99115366
E-mail: contact@budjargal.mn, tablefriend@yahoo.com
Web: www.marathon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж