Жанет Жексон аялан тоглолтоо эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Жанет Жексон аялан тоглолтоо эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нэрт дуучин Жанет Жексон Азийн фэнүүдтэйгээ уулзаж, аялан тоглолт хийн уран бүтээлээ хүргэхээр болсон тухайгаа оны өмнө зарласан. Харин тэрбээр энэ сарын 7-нд Сингапурт тоглолсноор аялан тоглолтоо эхэллээ.

    Дараагийн тоглолтыг 14-нд Хонконгт хийх ба нийтдээ 35 хотод тоглох аж..
    Жанет 2009 онд Японд таван удаагийн тоглолт хийхээр төлөвлөөд байсан ба санхүүгийн асуудлаас болж цуцалж байсан юм.

    “Олон хүмүүсээс санал тавьсны улмаас энэхүү аялан тоглолтоо хийхээр зорилоод байна. Энэ удаагийн аялан тоглолт их удаан хүлээлгэсэн тоглолт учраас бүх талаараа төгс байдгахыг хичээх болно” хэмээн дуучин хэлжээ.

    Тэрбээр энэ онд шинэ цомгоо гаргах тухайгаа мөн зарласан бөгөөд уг цомогтоо бүх цаг үеийн хит болж байсан шилдэг 35 дуугаа багтаах аж.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж