Талбайн хоккейн ДАШТ-2014 Голландад болно

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Талбайн хоккейн ДАШТ-2014 Голландад болно

Олон улсын талбайн хоккейн холбооны ээлжит их хурал өнгөрөгч өдрүүдэд Швейцарийн Монтрё хотноо болж өнгөрлөө. Энэ удаагийн хурлаар 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг аль улсад зохион байгуулах талаар хэлэлцэж, санал хураалтаар 2014 оны ДАШТ-ий “нийслэл”-ийг сонгосон байна. Олон сонирхогчдын таамаглаж байснаар Английн Лондон хот энэ эрхийг авах магадлал хамгийн өндөр байсан юм. Харин нууц хэлбэрээр явуулсан санал хураалтад Нидерланд улс олонхийн санал авч, тэмцээнийг хүлээн авах эрхтэй болсон байна. Нидерланд улсын хувьд Ноттинхэм хотдоо эмэгтэйчүүдийн олон улсын цомын тэмцээнийг тун амжилттай хүлээн авч байсан туршлагатай ажээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж